University of Pennsylvania

Webp.net-resizeimage

University of Pennsylvania

Америкийн Хувьсгалын дараа АНУ тусгаар тогтносон улс болохын өмнө байгуулагдсан Есөн анхдагч Колонийн Коллежуудын нэг бөгөөд Америкийн Их Сургуулиудын Холбоон үндэслэгч гишүүн учир Пенсильваны Их Сургууль (Пен) нь АНУ-ийн хамгийн анхны бүрэн боловсорсон (олон их сургуулийн профессорууд ажилчидтай) “их сургууль” гэдэг нь цочирдмоор хэрэг биш билээ.
Бенжамин Франклиныг 1749 онд өөрийн алдарт эсээ Залуусын Боловсролтой Холбоотой Саналууд-г бичсэнээс хойш Филадельфийн эрх мэдэлтэй ард иргэдийн дунд тус нийтлэл нь тарснаар тэдгээр оршин суугчид нь түүний саналын дагуу дээд боловсролын сургууль бий болгохын тулд 24 ивээн тэтгэгчдийг сонгон шалгаруулжээ. 30 жилийн дараа Пен-д их сургууль хэмээх цолыг олгожээ. Үүнээс хойш Пен 200 барилгатай 302-акр талбайг эзлэн өргөжин тэлжээ. Тус их сургууль нь олон нэр хүнд бүхий “анхны”орон нутгийн таних тэмдгүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлж байв. Үүнд анхны оюутны холбоо, хоёр давхар коллежийн хөл бөмбөгийн стадион, болон дэлхийн хамгийн анхны их сургуулийн түвшний бизнесийн сургууль болох Вартон Сургууль нар ордог байна.
Пенийн дээд зэргийн зөвхөн дэд бүтэцтэй байгаад зогсохгүй бүх төрлийн амьдралын туршлагатай нэр хүндтэй их сургуулийн ажилчидтай юм. Физикч Рэймонд Дэвис болон эдийн засагч Лавренс Клэйн нараас гадна 23 Нобелийн Шагналтнууд Пенсильваны Их Сургуулийн харьяалалд байдаг бөгөөд маш олон улс орны удирдагч нар бүртгэлтэй байдаг байна. АНУ-ийн ес дэх ерөнхийлөгч Вильям Хенри Харрисон 1791 онд Пенд суралцаж байсан юм. Мөн түүнчлэн Нигери улсын ерөнхийлөгч асан Ннамди Азикиве болон Гана улсын ерөнхий сайд мөн ерөнхийлөгч асан Кваме Нкрума нар тус их сургуулиас нэг бус удаа зэрэг хүртэж байжээ. Алдартай модернист яруу найрагчид ба найзууд нь болох Эзра Паунд болон Вильям Карлос Вильямс нар нь уг сургуулийн уран зохиолын одууд билээ.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Төлбөргүй
Анхан шат
40 Хичээл
6цаг 00 мин
Хүслийн жагсаалтад нэмэх
Төлбөргүй