University of Hong Kong

Webp.net-resizeimage

University of Hong Kong

Хонг Конгийн Их Сургууль (ЭйчКэйЮу) нь академик амжилт, дэлхийн хэмжээний судалгааны хөтөлбөрүүд, олон улсын холбоо сүлжээ болон нийгэмд үзүүлдэг нөлөөгөөрөө алдартай билээ. Өөрийн баялаг түүхээс сургамж, санаа авдаг хэдий ч үргэлж урагшаа харан ирээдүйн төлөө тэмүүлдэг ЭйчКэйЮу нь энэхүү даяарчлагдсан ертөнцөд амжилттай байхын тулд ямар ч нөхцөл байдалд хурдан бөгөөд үр дүнтэйгээр дасах, дэлхийн асар том асуудлуудыг шийдвэрлэх чадвартай дэлхийн хэмжээнд сэтгэгчид болон манлайлагчид болгох боловсролын аялалд оюутнуудыг хамтдаа явахыг уриалдаг юм. ЭйчКэйЮ нь:

  • Дэлхийн бүх шинжлэх ухаанчдын шилдэг 1%-д ордог 111 профессоруудтай судалгаа шинжилгээнүүдэд гаршсан их сургууль гэдгээрээ бахархдаг.
  • 43 улс орнуудад байрладаг 340 гаруй тэргүүлэгч их сургуулиудтай холбоотой орчин үеийн их сургуулийн байрнуудтай гэдгээрээ бахархдаг.
  • 104 орны 9,000 гадаад оюутнуудтай, нийт 30,000 оюутнуудтай нээлттэй хамт олонтой гэдгээрээ бахархдаг.
  • Зөвхөн Ази гэлтгүй олон улсад төвлөрдөг Англи хэл дээрх боловсролтойгоороо бахархдаг.

Одоогоор ЭйчКэйЮ нь:

  • Дэлхийд 27-д
  • Олон улсын үзэмжээрээ 3-т1
  • Хонг Конгд нэгт жагсдаг байна.

Тус их сургуулийн зарим сургалтын хөтөлбөрүүд нь дэлхийн шилдэгүүдийн нэгд тооцогддог юм. Эдгээр сургалтуудад:

  • Шүдний Эмчийн хөтөлбөрөөр 1-т
  • Боловсролоор 7-д
  • Иргэний ба Бүтцийн Инженерчлэлээр 9-т
  • Архитектураар 10-т
  • Хэл Шинжлэлээр 10-т
  • Нийгмийн Хууль Дүрэм болон Засаглалаар 10-т ордог байна.

Тус их сургуулийн профессорууд болон оюутнууд нь:

  • Бидний 111 профессорууд дэлхийн бүх шинжлэх ухаанчдын шилдэг 1%-д багтдаг байна.
  • Профессоруудын 59.2% нь гадаад хүмүүс байдаг юм.
  • 2016 онд Хонг Конгийн Бүрэн Дунд Боловсролын Диплом хүртэгчдийн хамгийн дээд оноонуудыг авсан сурагчдын 79% нь ЭйчКэйЮу-д суралцах шийдвэрийг гаргажээ.
  • 2016 онд ЭйчКэйЮу нь 10 АйБи-н бүтэн оноо авсан, 43 эсвэл түүнээс өндөр оноо авсан 58, 13 ЖиСиИЭй 5Эй*-тэй эсвэл түүнээс дээш болон 4 САТ1 дээр 2350/2400 эсвэл үүнээс дээр авсан сурагчдыг сургуульдаа элсүүлжээ.

1 Times Higher Education World University Ranking (2016-2017)

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Төлбөргүй
Анхан шат
40 Хичээл
6цаг 00 мин
Хүслийн жагсаалтад нэмэх
Төлбөргүй