The University of Texas System

UTS logo small

The University of Texas System

130-иад жилийн турш оюутнуудыг сургаж хүмүүжүүлж, өвчтөнүүдэд халамж тавин, шинэчлэлийг дагуулсан судалгаа шинжилгээ явуулан, Техасын иргэд болон улсынхаа иргэдэд үйлчилдэг Техасын Их Сургуулийн Систем нь есөн дээд боловсролын их сургууль болон зургаан анагаах ухааны төвтэй учир АНУ дахь хамгийн том их сургуулийн системүүдийн нэг билээ. Тус сургуульд элссэн суралцагчдын тоо 2013 онд 215,000-с хэтэрсэн юм. Техасын Их Сургуулийн Систем нь жил бүр мужийнхаа гуравны нэгээс их бакалаврын зэргийг оюутнуудад олгодог бөгөөд Техасын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дөрөвний гурвыг нь бэлтгэдэг байна. Тус их сургуулиудын бүрэлдэхүүн нь жилийн 13.9 тэрбум долларын төсөвтэй байдаг бөгөөд үүний 2.5 тэрбум долларыг улсын, мужийн, орон нутгийн болон хувийн эх сурвалжаас санхүүжүүлдэг байна. Т.И.С. Систем нь Техас мужийн хамгийн том ажил олгогчдын нэг бөгөөд нийт 89,000 ажилчидтай билээ.

Аустин дахь Техасын Их Сургууль нь Т.И.С. Системийн өмнөө барьдаг хамгийн үлгэр жишээ сургууль нь бөгөөд тус сургуульд өндөр чанартай хичээлүүдийг хамгийн амжилттай яваа багш нар заадаг байна.

Т.И.С. Системийн хоёр дахь том сургууль болох Арлингтон дахь Техасын Их Сургууль нь 81 бакалаврын зэрэг, 71 магистр, 30 докторын зэргийг олон төрлийн мэргэжлийн чиглэлийн өргөн сонголттойгоор санал болгодог.

Техас даяар байрласан 6 их сургуулийн газартай Хьюстон дахь Техасын Анагаах Ухааны Төвийн Нийтийн Эрүүл Мэндийн Сургууль нь өдөр бүр Техасын иргэдийн эрүүл мэндийг сайжруулахын төлөө ажилладаг билээ.

Баруун Техасын зүрхэнд байрлах Пермиан Базины Техасын Их Сургууль нь сурагчид, тэдний боловсролын амжилт бүтээл, оюун ухааны болон хувийн өсөлт дэвшлийнх нь төлөө ажилладаг хурдацтайгаар хөгжиж буй сургууль юм.

Сан Антонио дахь Техасын Их Сургууль нь үнэгүй онлайн сургалтуудтайгаас гадна олон төрлийн хичээлээр MOOC-уудыг санал болгодог байна.

Техасын Их Сургуулийн Анагаахын Салбар нь Техас мужийн анхны анагаахын боловсролын төв бөгөөд 1891 онд үүсгэн байгуулагдсанаас хойш одоог хүртэл боловсрол, судалгаа шинжилгээ, эмнэлгийн амжилтаараа үргэлж тэргүүнд байсаар ирсэн билээ.

Техасын Их Сургуулийн Анагаах Ухааны Эмч Андерсоны Хавдрын Төв нь хавдартай өвчтөнүүдийн асаргаа, хавдрын судалгаа шинжилгээ, хавдрын тухай мэдлэг боловсрол болон урьдчилан сэргийлэх талаар тусгайлан дагнасан төв бөгөөд дэлхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэгд тооцогддог юм.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Төлбөргүй
Анхан шат
40 Хичээл
6цаг 00 мин
Хүслийн жагсаалтад нэмэх
Төлбөргүй