The University of Naples Federico II

6.1 University of Naples Federico II

Universita degli Studi di Napoli Federico II

Наплесийн Их Сургууль нь 1224 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэхүү сургууль нь Гэгээн Ромын Эзэн Хаан болон Сисилигийн Хаан Федерик II нь Ромын Пап ламын нөлөөлөлд хэт их автаагүй боловсролын сургууль байгуулах шийдвэрийн дагуу мужийн захирагчийн үүсгэн байгуулсан дэлхийн хамгийн хөгшин их сургуулиудын нэг билээ.

1987 онд л уг их сургууль нь үүсгэн байгуулагчаа албан ёсоор хүлээн зөвшөөрөн  Федерико II хэмээн дахин нэрлэгджээ.

Өнөөдөр энэхүү их сургууль нь гурван хагас тусгаар тогтносон салбаруудад хуваагддаг юм. Эдгээр Шинжлэх Ухаан ба Технологийн Салбар, Амьдралын Шинжлэх Ухааны Салбар болон Хүний Шинжлэх Ухааны Салбар нь 13 сургууль мөн 82 төрлийн тэнхимийн судалгаа шинжилгээ болон хичээл заалтыг хариуцдаг юм. Өнгөрөгч жилүүдэд Наплесийн Их Сургууль нь олон их сургуулийн байрнуудтай байсан боловч одоогийн байдлаар төв Наплест, Фуоригротта дүүргийн баруун зүгт болон Анагаахын Шинжлэх Ухааны Сургуультай Камалдоли толгодын хойд зүгт  гурван үндсэн их сургуулийн газартай болсон юм.

Федерико II Наплесийн Их Сургуулийн урт түүхэнд философич шашин судлаач Гэгээн Эцэг Томас Аквинас хэмээх тус их сургуульд сураад зогсохгүй багшилж байсан маш их нөлөө бүхий хүмүүс байжээ. Бусад нэр төртэй төгсөгчдийн тоонд Италийн ерөнхийлөгч асан Жиованни Леонне, Энрико Де Никола болон Жиоржио Наполитано, Эсте Лаудерийн гүйцэтгэх захирал Фабризио Фреда болон сансрын нисгэгчид Саманта Кристофоретти, Лука Пармитано нар багтдаг байна.

Үндэсний болон олон улсын харилцааг хөгжүүлэх нь Федерико II Наплесийн Их Сургуулийн хувьд хамгийн чухал зорилгуудынх нь нэг учир тус их сургууль нь үргэлж оюутан солилцооны хөтөлбөрүүд болон хамтын төслүүдийг дэмжин хэрэгжүүлдэг байна. Жишээлбэл, “Гүлүнап” нь 2004 оноос эхэлсэн Африкийн баруун ба зүүн зүгийн хамгийн ядуу хэсгүүдэд анагаахын мэргэжилтнүүдийн тоог ихэсгэх зорилготой Уганда болон хөрш улс орнуудын эмч нарыг бэлтгэдэг төсөл юм.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Төлбөргүй
Анхан шат
40 Хичээл
6цаг 00 мин
Хүслийн жагсаалтад нэмэх
Төлбөргүй