The Islamic Research and Training Institute

.png

The Islamic Research and Training Institute

Исламын Судалгаа ба Бэлтгэлийн Институт (АйАрТиАй) нь Исламын эдийн засаг, банк, санхүүгийн салбаруудад эрдэм мэдлэгийг бүтээх болон тараах эрмэлзэлтэй дэлхийн тэргүүлэгч институтүүдийн нэг билээ. АйАрТиАй нь гишүүн орнууд болон Шари’а (Исламын хууль)-н дагуу гишүүнчлэлгүй орнуудын Муслим нийгэмлэгүүдийн эдийн засгийн хөгжил болон нийгмийн дэвшлийг дэмжих зорилготой Исламын Хөгжлийн Банкны Груп (АйДиБиЖи)-н гишүүн юм. АйДиБиЖи Груп нь таван нэгж хэсгээс бүрддэг юм: Исламын Хөгжлийн Банк (АйДиБи), Исламын Судалгаа ба Бэлтгэлийн Институт (АйАрТиАй), Исламын Хувийн Салбарын Корпорац (АйСиДи), Исламын Хөрөнгө Оруулалт ба Экспорт Кредитийн Даатгалын Корпорац (АйСиАйСиИСи), Олон Улсын Худалдаа Арилжаа Санхүүгийн Корпорац (АйТиЭфСи).

1981 оноос эхлэн  АйДиБи-н судалгаа болон бэлтгэлийн гар хөл болсон АйАрТиАй нь шинэчлэлийг эрэлхийлдэг, хөгжиж буй дэлхийн Исламын эдийн засгийн үйлчилгээний зах зээлийн хөгжлийг удирдан чиглүүлсээр иржээ. Олон төрлийн шинжлэх ухаанчид болон мэргэжилтнүүдээс бүрдсэн туршлагатай баг хамт олонтой АйАрТиАй нь хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд, чадвар бүрдүүлэх ба сургах үйл ажиллагаанууд, Исламын  эдийн засаг, банк болон санхүүгийн зөвлөгөө ба мэдээллийн үйлчилгээнүүдийг хүргэдэг байна. АйАрТиАй нь номнууд болон судалгааны баримтууд зэрэг их хэмжээний хэвлэл нийтлэлийн бүтээлүүд гаргаж байсан бөгөөд цахим болон холын зайн сургалтын хөтөлбөрүүд зэрэг багтдаг  асар том  бэлтгэлүүдийг удирдаж байсан төдийгүй хурал, семинар болон сургалтуудыг дэлхий даяар хүргэж байжээ.

Исламын эдийн засаг болон санхүүгийн дэлхийн эрдэм мэдлэгийн төв болох зорилготой АйАрТиАй-н Исламын эдийн засгийн төлөвлөлт болон хөгжилд нөлөөлдөг алдарт үүргээрээ дэлхий даяар танигджээ. Исламын эдийн засаг, банк болон санхүүгийн талбарын судалгаа шинжилгээнд гарсан хурдацтай өсөлтөд эрдэм мэдлэгийг бүтээн бусдад тараадаг төв болох АйАрТиАй нь маш том үүрэг гүйцэтгэжээ.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Үнэ төлбөргүй
Анхан шат
40 Лекцүүд
6цаг 00 мин
Үзэх хичээлд нэмэх
Үнэ төлбөргүй