Үйлчилгээний нөхцөл

  • “www.aplus.mn” цахим сургалтын веб хуудасны хэрэглэгчээр бүртгүүлэхийн өмнө та дараах үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу.
  • Үйлчилгээний нөхцөл нь үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.
  • Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.

Нэг. Ерөнхий зүйл

  • Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Www.aplus.mn вэб сайтын найдвартай хэвийн ажиллагааг ханган Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах, НӨАТ-ын системээр дамжуулан НӨАТ-ийн баримтыг нэг удаагийн сугалааны дугаарын хамт цахим хэлбэрээр олгох Үйлчилгээ үзүүлэгчийн, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан өөрийн санхүү, бүртгэлийн мэдээллийг хөтлөх, хамгаалах, худалдан авагчдад НӨАТ-ын баримт олгох Хэрэглэгчийн харилцааг зохицуулна.
  • Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, Плас аппликейшнд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • Хэрэглэгчийн бүртгэл үүсгэсэн цагаас эхлэн Үйлчилгээний төлбөр болон Үйлчилгээний хугацаа тооцогдоно.
  • aplus.mn нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдсан Эй Плас Интернэйшнл ХХКомпанийн өмч юм.
  • Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

Хоёр. Хэрэглэгчийн эрх, үүрэг

  • Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр түүнийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
  • Хэрэглэгч нь бусдыг төлөөлж эсвэл бусдад Үйлчилгээг хүргэх зорилгоор Үйлчилгээг ашиглах бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийн өмнөөс Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр төлөөлж буй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээнэ.
  • Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
  • Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
  • Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
  • Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
  • Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.
  • Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргана.

Гурав. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

  • Үйлчилгээ үзүүлэгч нь www.aplus.mn вэб сайтын аюулгүй найдвартай байдал, Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцлөөр Үйлчилгээг Хэрэглэгчдэд хүргэнэ.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн байгаа байрлалд биеэчлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд Хэрэглэгчийн имэйл хаягаар урьдчилан мэдэгдэнэ.
  • Техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талууд хамтран ажиллана.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
  • Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хэрэглэгчийн мэдээлэлд хандах бол тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл авахыг сануулна.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн имэйл хаягаар дамжуулан мэдэгдэнэ.

Дөрөв. Үйлчилгээний төлбөр, тооцоо

  • Хэрэглэгч нь шинээр бүртгэл үүсгэсэн цагаас эхлэн түүнд тохирсон үйлчилгээний төлбөрийг төлөх нөхцөл бүрдэнэ.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь веб сайтыг хэрэглэх төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэн төлбөрийн мэдэгдэл, сануулгыг хэрэглэгчийн гар утасруу илгээнэ.
  • Үйлчилгээний хугацаа дууссан бол Хэрэглэгчийн мэдээлэл ашиглахад зарим хязгаарлалт хийгдэнэ. Үйлчилгээний төлбөр төлөгдөхөд үйлчилгээний хугацаа сунгагдаж, хязгаарлалт цуцлагдана.
  • Үйлчилгээний төлбөрт НӨАТ орсон болно.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд хэрэглэгчдэд мэйл хаягаар болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ

Тав. Үйлчилгээний төлбөр төлөх

  • Үйлчилгээний хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө хэрэглэгч рүү гар утсаар сануулга илгээнэ.
  • Дараах хэлбэрүүдээр үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой.
  • Банкаар (онлайнаар) төлбөрөө төлвөл доорхи банкны харилцах дансаар гүйлгээний утга дээр хэрэглэгчийн бүртгэлийн дугаараа бичнэ.
  • Голомт банк – 2015108095
  • Хас банк – 5002397330
  • Худалдаа хөгжлийн банк – 404234684
  • Хаан банк – 5220060031
  • Бэлнээр төлбөр төлөх бол дараах хаягаар ирж төлбөрөө хийнэ.
  • Хаяг : Эй Плас Интерэйшнл ХХК, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьяан Гүний гудамж, Ай Си Си Тауэр, 13 дугаар давхар
  • Утас: 99019195, 89113300

Зургаа. Үйлчилгээний хугацаа сунгалт

  • Үйлчилгээний хугацааны сунгалт дараах байдлаар хийгдэнэ.
  • Үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө төлбөр хийгдсэн бол дуусах өдөр дээр сунгалтын хугацаа нэмэгдэнэ.
  • Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш төлбөр хийгдсэн бол төлбөр хийгдсэн өдрөөс сунгалтын хугацааг тооцно.
  • Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш төлбөр хийгдсэн бөгөөд (гүйлгээний утга ойлгомжгүй зэрэг шалтгаанаас) сунгалт хийгдэх хүртэл өдрийн зөрүү үүссэн бол сунгалт хийгдсэн өдрөөс сунгалтын хугацааг тооцно.
  • Төлөх дүнгээс илүү төлөгдсөн дүнг илүү төлөлтөнд тооцно.
  • Хийгдсэн төлөлтийн дүн үйлчилгээний төлбөрийн дүнд хүрэхгүй эсвэл үнийн дүнд хүрэхгүй бол сунгалт хийгдэхгүй илүү төлөлтөнд тооцно.
  • Үйлчилгээний хугацаа сунгагдсан мэдэгдлийг мэйл хаягаар илгээнэ.
  • Үйлчилгээний хугацааг 30 хоногоос бага хоногоор сунгах боломжгүй.

Долоо. Асуудал, маргаан шийдвэрлэх

  • Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой гарын авлагыг aplus.mn вэб сайтаас авах боломжтой.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг support@aplus.mn имэйл хаяг болон 7707-1212 утсаар (ажлын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.
  • Үйлчилгээний төлбөрийн илүү төлөлтийг буцаан олгохгүй бөгөөд дараагийн төлөлт хийхэд ашиглах боломжтой.
  • Төлбөрийн гүйлгээний утга ойлгомжгүйгээс сунгалт хийхэд асуудал үүссэн тохиолдолд хэрэглэгчээс лавлана.
  • Үйлчилгээний хугацаа сунгагдсан хэрэглэгч ашиглахаа болих тохиолдолд тухайн сарын үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй. Сунгагдсан хугацааг тухайн сараар дуусгавар болгоно.
  • Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
  • Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлана.
  • Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.