National Research Nuclear University

Webp.net-resizeimage (27)

National Research Nuclear University (Moscow Engineering Physics Institute)

ЭмИПиЭйчАй нь дэлхийн боловсролд өөрийн байр сууриараа хувь нэмэр оруулдаг Оросын тэргүүлэгч их сургууль юм. ЭмИПиЭйчАй-г 1942 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тус их сургуульд сурч байсан амбицтай, шинжлэх ухаан болон инженерчлэлд мэргэшсэн төгсөгчдөөрөө бахархсаар иржээ. Зургаан Нобелийн шагналтнууд ЭмИПиЭйчАй-н боловсролын дэвшил болон судалгааны үйл ажиллагаануудад маш том тус нэмэр болсон юм. Харин одоо тус их сургууль нь голчлон төрөл бүрийн туршлагаар дамжуулан шинийг эрэлхийлэгчид болон бүтээгчдээс бүрдсэн шинэ үеийнхэнтэй ирээдүйг бүтээж байна.

Их сургуулийн байраар алхаж үзэхдээ Европ ба Азийн оюутнууд төдийгүй ЭмАйТи болон Берклигийн олон улсын шинжлэх ухаанчдыг хараад та ЭмИПиЭйчАй-г 2000-аад он хүртэл хаалттай стратегийн байр байсан гэдэгт итгэхгүй биз. Гэвч энэ нь өнөөдөр маш их өөрчлөгджээ.

ЭмИПиЭйчАй дахь бүх зүйл нээлттэй байдал, олон улсад идэвхтэй байдал болон шинэчлэл дээр тулгуурладаг юм.

ЭмИПиЭйчАй нь XXI зуунд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухааны мэдлэг бий болгон түүнийгээ нандигнан хадгалж бусдад түгээдгээс гадна Орос улсад шинэчлэл дагуулсан өөрчлөлтийг авчран дэлхийн эрчим хүчний ба эрчим хүч ашигладаггүй өндөр технологийн зах зээлд улсынхаа нэрийг өндөрт гаргажээ.

ЭмИПиЭйчАй нь АЛАС АЛИС-н асар том хадрон мөргөлдүүлэгч (СиИАрЭн), СТАР ба ФИНЕКС (АНУ-д байрлалтай Брүүкхавен Үндэсний Лаборатори), ГЛҮЭКС (АНУ-н Жеферсон Лаборатори), ФЭЙР (Герман), БЕЛЛЕ, БЕЛЛ II ба АйЭлСи (Япон), ЭнЭй 61/ШАЙН (СиИАрЭн), болон ДАРКСАЙД (Итали) зэрэг том шинжлэх ухааны хамтын ажиллагаануудад амжилттайгаар оролцдог юм. 2014-2015 онд тус их сургууль нь СиЭмЭс, АМАНДА, ЭсЭйчАйПи болон АйСиИСиЮБиИ зэрэг хамтын ажиллагаануудад оролцож байжээ. Мөн түүнчлэн ЭмИПиЭйчАй нь ДиИЭсВай синкротроны төв, ПАМЕЛА болон АРИНА Орос-Италийн хамтарсан туршилтууд, КОРОНАС болон ФОТОН Орос-Европийн хамтарсан төслүүд болон олон улсын туршилтын халуун цөмийн реактор АйТиИАр-тай хамтран ажилладаг билээ.

Өнөөдөр ЭмИПиЭйчАй нь 200-с олон талбарт инженерүүд болон шинжлэх ухаанчдыг бэлтгэдэг Оросын тэргүүлэгч их сургуулиудын нэгд тооцогддог юм. Хамгийн их ирээдүйтэй талбаруудад:

  • Наноматериал ба нанотехнологи;
  • Цацраг болон туяаны технологи;
  • Анагаах ухааны физик ба цөмийн анагаах ухаан;
  • Супер дамжуулах чанартай ба хяналтан доор явагддаг халуун цөмийн нэгдэл;
  • Экологи ба биофизик;
  • Мэдээллийн хамгаалалт;

ЭмИПиЭйчАй-н ажилчид болон оюутнууд өндөр зэрэглэлийн талбарын түвэгтэй асуудлуудыг идэвхтэйгээр шийдвэрлэдэг юм. Эдгээр талбаруудад нь цөмийн эрчим хүч, нанотехнологи, анагаах ухаан болон экологи, мэдээллийн технологи, шинэчлэлийн менежмент зэрэг ордог байна. Шинэ ЭмИПиЭйчАй Стратегийн Академийн Нэгдэл нь шинэ нээлтүүдийг ихэсгэх ба бодит үр нөлөө үзүүлэхийн тулд уламжлалт салбаруудыг нэгтгэн стратегийн талбаруудад авчирдаг билээ. ЭмИПиЭйчАй нь салбар их сургуулиудыг экспортлон, оюутнууд ба ажилчдыг татан, судалгааны хамтрагчидтай гар нийлэн ажилладаг юм.

ЭмИПиЭйчАй-н онцгой нэгэн тал бол түүний сургалт, судалгаа болон шинэчлэлийг нэгтгэсэн байдал билээ. Оюутнууд нь сурч эхлэхдээ шууд судалгаанд оролцдог бөгөөд гурав дахь жилдээ судалгааны төсөлд оролцох зайлшгүй шаардлагатай байдаг байна. Сүүлийн жилдээ суралцаж буй оюутнууд, магистрын оюутнууд болон их дээд боловсролын суралцагчид нь их сургуулийн лабораториуд, танхимууд болон шинжлэх ухааны төвүүдэд судалгааны ажил явуулдаг юм.

Тухайн их сургууль нь чадварлаг авьяастай хүмүүсийг Орос, Англи хэл дээр ордог ерөнхий мэдлэгийн хичээлүүдийн сургалтын хөтөлбөрүүдэд бүртгүүлэн тус их сургуулийн бүрэлдэхүүнд профессор эсвэл хамтрагч, эсвэл зүгээр л дэмжигч болохыг уриалдаг юм.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Үнэ төлбөргүй
Анхан шат
40 Лекцүүд
6цаг 00 мин
Үзэх хичээлд нэмэх
Үнэ төлбөргүй