Karolinska Institutet

186-1.Karolinska Institutet

Karolinska Institutet

Шведийн Стокгольмд суурилсан Каролинска Институт нь дэлхийн тэргүүлэгч анагаах ухааны их сургуулиудын нэг билээ.

Түүний ирээдүйн зорилго бол судалгаа шинжилгээ болон сургалтаар дамжуулан хүн төрөлхтний эрүүл мэндийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. 6,000 гаруй оюутнуудтай тус институт нь Каролинска Их Сургуулийн Эмнэлэгтэй ойролцоо байрладаг байна. Энгийн туршилтын судалгаанаас эхсүүлээд өвчтөн рүү чиглэсэн ба өвчтөнийг асрах судалгаа хүртэл Каролинска Институтийн судалгаа шинжилгээний ажлууд нь анагаах ухааны салбарыг бүхэлд нь хамардаг юм. Тус институт нь Шведийн цорын ганц хамгийн том академик анагаах ухааны судалгаа шинжилгээ удирдан явуулдаг газар юм.

Оростой хийсэн дайнд тулалдсан гурван цэрэг эрс тутмын нэг нь шархадсан байсан учир Хаан Карл XIII мэс засалчид бэлтгэхийн тулд Каролинска Институтийг анх 1810 онд академийн зориулалттай үүсгэн байгуулжээ. 1861 онд уг институт нь зэрэг олгох эрхийг хүртсэнээр их сургуультай эн тэнцэхүйц байр суурьтай болжээ. 1895 онд Альфред Нобелийн үлдээсэн гэрээслэлийн дагуу Каролинска Институтэд физиологи болон анагаах ухааны Нобелийн Шагналын эзнийг тодруулах эрхийг олгосон юм.

Үүнээс хойш таван Каролинска Институтийн судлаачид Нобелийн Шагналыг тухайн ангиллуудад хүртжээ. 1997 онд уг институт нь бүрэн их сургуулийн байр суурийг хүртсэн юм. Тухайн их сургууль нь Стокгольмын баруун хойд зүгт байрлах КэйАй Их Сургуулийн байр Солна болон урд зүгт байрлах КэйАй Их Сургуулийн байр Худдинге хэмээх хоёр их сургуулийн газруудтай юм. Уг хоёр их сургуулийн байрнуудаас хотын төв хүртэл 10-15 минут алхаж эсвэл галт тэргэнд сууж очих боломжтой юм. Каролинска институт нь бакалавр болон магистрын зэрэг олгохоос гадна докторын зэрэг олгодог байна. Профессорын Зэрэг авахын тулд оюутнууд заавал анагаах ухаан болон шинжлэх ухааны арга зүйн талаар дээд түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй бөгөөд дипломын ажлынхаа турш хийх судалгааны ажилд шаардлагатай хамгийн сүүлийн үеийн чадварууд байх хэрэгтэй юм.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Төлбөргүй
Анхан шат
40 Хичээл
6цаг 00 мин
Хүслийн жагсаалтад нэмэх
Төлбөргүй