Katolique Universitet Leuven

198-1.KU Leuven University

Katolique Universitet Leuven

1425 онд үүсгэн байгуулагдсан Католик Лёвений Их Сургууль нь ойролцоогоор зургаан зууны турш сургалтын төв байсаар иржээ. Өнөөдөр тус их сургууль нь Белгийн хамгийн өндөрт жагсдаг их сургууль төдийгүй Европийн хамгийн эртний ба нэр хүндтэй их сургуулиудын нэг билээ.

Европын хамгийн шинэлэг их сургууль ба Европын Судалгааны Их Сургуулиудын Лийгийн (ЭлИАрЮу) үүсгэн байгуулагчдын нэг их сургуулийн хувьд Католик Лёвений Их Сургууль нь шинэлэг хичээл хоорондын судалгаа шинжилгээний тусламжтайгаар Англи хэл дээр олон төрлийн сургалтын хөтөлбөрүүд санал болгодог юм.

  • КэйЮ Лёвений зэргийн диплом нь дэлхий даяар өндөрт үнэлэгддэг. Бид үргэлж олон улсын үнэлгээнүүдэд сайн үзүүлэлттэй байдаг (дэлхийн шилдэг 100 их сургууль) ба Реутерсаар Европын хамгийн шинэлэг их сургуулиар гурван жил дарааллан тодорч байгаа билээ.
  • Олон зууны түүх болон хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан хоёр хосолсон, орчин үеийн, бужигнасан ба аюулгүй оюутны хотод байрладаг Лёвений их сургуулийн байранд ирж суралцаарай.
  • Европын төв хэсэгт суралцахыг илүүд үзэж байвал бид мөн Европын цохилж буй зүрх хэмээгддэг Бруссельс зэрэг 9 өөр Белгийн хотуудад зэргийн хөтөлбөртэй билээ.
  • Фламандын засгийн газрын өгөөмөр хамтран санхүүжүүлэлтийн систем нь Европын оюутнуудад гэлтгүй дэлхийн бүх газрын оюутнуудад сургалтын төлбөрийг харицангүй бага байлгадаг юм.
  • КэйЮ Лёвен нь 150 орны эрч хүчтэй гадаад оюутнууд болон багш ажилчидаас бүрдсэн баг хамт олны хувьд гэр нь болдог билээ.
  • Шинжлэх ухаан, Инженерчлэл ба Технологиос эхсүүлээд Хүмүүнлэгийн ухаан ба Нийгмийн ухаан хүртэл, Католик Лёвений Их Сургууль нь 15 факультетуудтай ба бүх академик хичээлүүдэд олон улсын зэргийн хөтөлбөрүүд санал болгодог байна.
Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Үнэ төлбөргүй
Анхан шат
40 Лекцүүд
6цаг 00 мин
Үзэх хичээлд нэмэх
Үнэ төлбөргүй