Imperial College London

134-1.Imperial College London

Imperial College London

Нийслэл хотын төвд байрладаг шинжлэх ухаанд тулгуурласан институт болох Империал Коллеж Лондон нь Холбоот Вант улсын тэргүүлэгч институтүүдийн нэгд тооцогддог юм.

Тухайн коллеж нь 15,000 оюутнууд болон 8,000 ажилчидтай билээ. Тус институт нь дөрвөн үндсэн хэсгүүдтэй ба тэдгээрт шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан болон бизнесийн хэсгүүд ордог байна.

Тус институт нь Лондонгийн Өмнөд Кенсингтоныг Байгалийн Түүхийн Музей, Виктория ба Альберт Музей болон Шинжлэх Ухааны Музейтэй зохицохоор, тэдний ойр хавьд олон коллежуудтай боловсролын төв бүтээх Хан хүү Альбертын төлөвлөгөөны дагуу байгуулагджээ.

Империал нь албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх эрхээ 1907 онд авчээ. Шинжлэх Ухааны Рояал Коллеж, Уул Уурхайн Рояал Коллеж болон Хот болон Холбооны Коллежуудыг нэгтгэснээр тус институт нь бий болжээ.

Уг институт нь Пенсиллиныг олж нээсэн Сер Александр Флеминг зэрэг 14 Нобелийн шагналтнуудтай билээ.

Алдартай төгсөгчдийн тоонд шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн зохиолч Эйч. Жи. Веллс, Квийн хамтлагийн гитарчин Браян Мэй, Энэтхэгийн ерөнхий сайд асан Ражив Ганди, Холбоот Вант улсын эрүүл мэндийн байцаагч дарга асан Сер Лиам Доналдсон, Сингапур Эйрлайнсийн ахлах дарга Чуун Сенг нар ордог байна.

Тус коллежийн уриа бол Scientia imperii decus et tutatem буюу орчуулбал “Шинжлэх ухааны мэдлэг, алдрын шагнал болон эзэнт гүрний баталгаатай хамгаалалт” юм.

Империалын хамгийн нэр хүндтэй таних тэмдэг болсон газар нь 1887 онд Хатан Викториягийн Алтан Баярт зориулан баригдсан Империал Институтийн одоог хүртэл байдаг хэсэг болох Хатны Цамхаг юм.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Төлбөргүй
Анхан шат
40 Хичээл
6цаг 00 мин
Хүслийн жагсаалтад нэмэх
Төлбөргүй