Hamilton College

Hamilton College LONG LOGO

Hamilton College

Хамилтон Коллеж нь Нью Йорк мужийн Клинтонд 1793 онд үүсгэн байгуулагдсан ерөнхий эрдмийн хичээлүүдийн коллеж билээ. Номлогч Самуэль Кёркланд нь анх тус коллежийг Онейда Энэтхэгчүүдийн хүүхдүүд болон тус газрын оршин суугчидыг сургаж боловсруулах зорилготойгоор анх Хамилтон-Онейда Академи нэрээр эрэгтэй хүүхдүүдэд зориулсан сургууль үүсгэн байгуулжээ. Тус сургууль нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан Керкланд Коллежтой нэгдсэнийхээ дараа 1812 онд коллеж болон хувирчээ. Энэ цаг үеэс хойш Хамилтон нь АНУ-н коллежуудын дунд эерэг нэр хүндийг хүртсээр иржээ.

Өнөөдөр тус коллежид 50-с олон чиглэлийн бакалаврын хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой төдийгүй Колумбиа Их Сургууль болон Дартмоут Коллежтай хамтран зохион байгуулдаг инженерчлэлийн давхар-зэргийн хөтөлбөрт суралцах боломжтой юм. Хамилтон Коллеж нь оюутнууддаа хичээлүүдээ өөрсдөө сонгох бүрэн эрхийг өгдөг юм.

Тухайн их сургууль нь голоороо авто тээврийн замаар хуваагдсан Хамилтон болон өмнө нь Кёркланд асан хоёр их сургуулийн байртай билээ. Их сургуулийн байр нь мөсөн гулгуурын талбай, авирдаг хана, усан сан болон гольфийн хичээл заадаг олон спорт болон чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудтай билээ. Мөн концертууд төдийгүй коллежийн нийтийн урлагийн музей дотор нь болдог 700 суудалтай Кэрол Вүүдхаус Веллин Үзүүлбэрийн Танхимтай билээ. Личфийлд Ажиглалтын Газар нь их сургуулиас дөрөвний нэг милийн зайд байрладаг юм. Тус коллежид оюутнуудын амарч зугаалах жижиг сүм болон гурван модоор хүрээлэгдсэн хэсгүүд байдаг юм.

Нэр хүндтэй төгсөгчдийн дунд модернист яруу найрагч Эзра Поунд, Нобелийн Энх Тайвны Шагналын ялагч Элиху Рүүт болон Нобелийн Шагнал хүртсэн Паул Грийнгард нар ордог байна.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Төлбөргүй
Анхан шат
40 Хичээл
6цаг 00 мин
Хүслийн жагсаалтад нэмэх
Төлбөргүй