Doane University

95-1.Doane University

Doane University

Доань Коллеж-Крит 1872 онд 7,000 хүн амтай Крит хотод үүсгэн байгуулагдсан ерөнхий эрдмийн хичээлүүдийн хувийн их сургууль юм. Түүний бусад их сургуулийн байрнууд нь Линколн, Гранд Айленд, Омахад байрладаг билээ. Доаний зорилго бол уламжлалт болон уламжлалт бусаар суралцагчдад бүгдэнд туслах юм.

Доань нь 40 бакалаврын зэргийн мэргэжлүүд, мэргэжлийн өмнөх хөтөлбөрүүд, гурван их дээд боловсролын хөтөлбөрүүд ба Профессорын Зэргийн хөтөлбөрийг санал болгодог байна.

Бакалаврын зэргийн оюутан бол та нягтлан бодох, урлаг, биологи, компьютерын шинжлэх ухаан, инженерчлэл, Англи хэл, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, Франц хэл, Герман хэл, график загварчлал, түүх, эрүүл мэнд ба нийгэм, мэдээллийн систем, сэтгүүл зүй ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль, улс төр ба нийгэм, математик, манлайллын ухаан, хөгжим, байгалийн шинжлэх ухаан, философи, физикийн шинжлэх ухаан, урьдчилсан инженерчлэл, урьдчилсан мал амьтны анагаах ухаан, сэтгэл зүй, шашин судлал, социологи, Испани хэл, театр, нийгмийн ухаан болон бусад хичээлүүдээр тус их сургуульд сурч болно.

Оюутнууд Биохими, Найрал дуу, Спортууд, Анагаах Ухаан, Шүүх, Нягтлан бодох клубүүд болон Спортын Анагаах Ухаан, Кристийн Тамирчид, Жаз Ансамбль, Испани хэлний Клуб, Бүжгийн Төсөл, Зэрлэг Амьдрал ба Байгаль Хамгааллын Байгууллага зэрэг оюутны клубүүдэд орж болдог юм. Мөн түүнчлэн тус их сургуулийн байранд хичээлүүд, төгсөлтийн баярууд болон хуримууд болдог үзэсгэлэнтэй задгай дээвэртэй театр байдаг юм.

Доаний мундаг төгсөгчдийн тоонд Америкийн хүмүүжүүлэгч Фэнни Эл. Атситти, Стэнфорд Их Сургуулид философийн профессороор ажилладаг Жон Перри, социологич бас хүмүүжүүлэгч Хенри Пратт Фэйрчайлд, Мак Тракс Зенон компаний захирал Си. Ар. Хансен, Навахогийн улс төрч Крис Дещэйн болон яруу найрагч Велдон Кийс нар ордог юм.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Үнэ төлбөргүй
Анхан шат
40 Лекцүүд
6цаг 00 мин
Үзэх хичээлд нэмэх
Үнэ төлбөргүй