Dartmouth College

106-2.Dartmouth

Dartmouth College

1769 онд үүсгэн байгуулагдсан Дартмаут Коллеж нь Шинэ Хэмпшайрийн Хановерт байрлалтай хувийн Айви Лийгийн их сургууль юм. Тус их сургуулийн бакалаврын коллеж нь 40-с их салбар болон хөтөлбөрүүдтэй бөгөөд Урлаг болон Шинжлэх Ухаан, Анагаахын Ухаан, Инженерчлэл, Бизнесийн сургуулиудтай билээ.

Тухайн их сургууль нь 4,000 бакалаврын оюутнууд болон 2,000 бакалавраас дээш зэргээр сурч буй суралцагчид, нийт 6,000 оюутнуудадтай билээ.

Урлаг ба Шинжлэх ухааны байр нь 40 салбар болон хичээл хоорондын сургалтын хөтөлбөрүүдтэй юм. Эдгээрт урлагийн түүх ба хэлнээс эхсүүлээд студийн урлаг болон театр хүртэл, уран зохиолын адилтгалаас эхсүүлээд Еврей судлал хүртэл, химиэс эхсүүлээд дэлхийн шинжлэх ухаан хүртэл, хүн судлалаас эхсүүлээд социологи хүртэл өргөн сонголт бүхий маш олон сэдвийн хичээлүүд багтдаг байна.

Дартмоутын Гейзел Анагаах Ухааны Сургууль нь АНУ-н анагаах ухааны дөрөв дэх хамгийн эртний сургууль бөгөөд 17 клиникийн болон суурь шинжлэх ухааны салбаруудтай юм. Тэрээр Эмчийн Зэрэг олгодог төдийгүй био-анагаахын шинжлэх ухаан, олон нийтийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн халамж хүргэлтийн шинжлэх ухааны боловсрол олгодог байна.

Мөн түүнчлэн Таер Инженерчлэлийн Сургууль нь Америк дахь өөрийн төрлийн сургуулиудаас хамгийн урт түүхтэй нь билээ. Бакалаврын хөтөлбөрийн хамт тус сургууль нь Инженерчлэлийн Менежментийн Мастер болон улс үндэснийхээ анхны Профессорын Зэргийн Шинэчлэлийн Хөтөлбөрийг оюутнууддаа санал болгодог байна.

1900 онд үүсгэн байгуулагдсан Так Бизнесийн Сургууль нь бүтэн цагийн ЭмБиЭй зэрэг болон бусад зэрэггүй хөтөлбөрүүдийг санал болгодог юм.

АНУ-н ес дэх хамгийн эртний дээд боловсролын институт болох Дартмаут нь 20-с олон улс орнуудад 45 хөтөлбөрүүд санал болгодог гадны холбоо сүлжээтэй билээ. Дартмаутад өнгөрөөх хугацаандаа тус их сургуулийн оюутнуудын ойролцоогоор 60 хувь нь тус хөтөлбөрүүдэд оролцдог байна.

Судалгаа шинжилгээний ажлуудад 210 сая долларын хөрөнгө оруулалт авахын зэрэгцээ Дартмаут Коллеж нь Карнеги Сангаас хамгийн их судалгаа шинжилгээний ажлуудтай судалгааны их сургуулиар тодорчээ. Үүнээс гадна тус их сургуулийн үйл ажиллагаагаа явуулахад хэрэглэгддэг жилийн төсөв нь 800 сая доллароос илүү гардаг ба түүний хандивын хөрөнгө нь 4.5 гаруй тэрбум доллар хэмээн тогтоогджээ.

Дартмаутын уламжлалуудад тус их сургуулийн төгсөгчид их сургуульдаа буцан ирж “хоумкоминг” орой бусад суралцагчдын хамт парад болон галт наадмын үйл ажиллагаануудад оролцдог, 1888 оноос эхэлсэн заншил байдаг байна. Мөн түүнчлэн хавар болгон зүүн хойд зүгийн хэдэн зуун оролцогчдын Уугуул Америкчуудын соёл болон түүхийг таньж мэдэх хүсэл эрмэлзлийг нь буцалган тэднийг Дартмаутын Пов-Вов уламжлалт арга хэмжээ рүү хавар болгон соронзон мэт татдаг юм.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Үнэ төлбөргүй
Анхан шат
40 Лекцүүд
6цаг 00 мин
Үзэх хичээлд нэмэх
Үнэ төлбөргүй