Premiere Pro CC

Premiere Pro CC

Premiere Pro CC бол засварлагч редакторууд, найруулагчид болон мэдээллийг бүртгэгч программын ашигладаг шугаман бус засварын програм юм. Сонирхогчийн түвшнийхэн ч гэсэн Premiere-ийг ашиглан энгийн видео засвар хийж болдог. Premiere-ийг жижиг пост продакшнууд, чөлөөт уран бүтээлчид, заримдаа томоохон Холливуудын кинонуудад ч мөн нийтлэг ашигладаг. Premiere Pro бол видео засварлах туршлагагүй хүмүүст ч ашиглахад амархан байдаг нөгөөтэйгүүр үүнийг хэдэн арван жил ашигласан их мастеруудын хувьд хэрэгцээ шаардлаганд нь нийцдэг учраас маш алдартай програм билээ. Энэхүү программыг ашиглан богино хэмжээний бүтээгдэхүүний сурталчилгаанаас эхлээд баримтат кино бүр уран сайхны киноны видеог ч засварлах боломжтой.

Та юу сурах вэ?

  • Энгийн болон холимог видеонуудыг засварлах
  • Харилцан ярианууд дээр ажиллах
  • Олон камерын болон үйл явдлыг засварлах техник
  • Өнгөний засвар болон ялгарал
  • Гарчгийн дараалал, эффект болон шилжилт
  • Метадататай ажиллах
  • Нягтралын тохиргоо болон Бүтээлч Клоуд Роунд Триппинг

Тавигдах шаардлага

Туршлага шаардахгүй

Анхан шат

Энэхүү хэсэгт суралцагчид Premiere Pro-ийн үндсэн өгөгдлүүдтэй ажиллаж сурна. Энэхүү хэсгийн төгсгөлд энгийн видеонуудыг Premiere Pro дээр хэрхэн засварлах талаар болон харилцан яриануудыг хэрхэн засварлах талаархи суурь ойлголтоо нэмэгдүүлэх болно.

Дунд шат

Энэхүү хэсэгт Premiere Pro-ийн хэд хэдэн үндсэн чадваруудыг илүү гүнзгий түвшинд судлан суралцана. Эдгээр чадварууд нь олон камерын болон үйл явдлуудыг засварлах зэрэг төслүүд дээр ажиллахад таньд хэрэгтэй. Мөн өнгөний засвар болон ялгарлыг хэрхэн хийх болоод нөлөө болон шилжилт бүхий гарчгийн дараалал зэрэг зүйлсийг хэрхэн бүтээх арга барилд суралцана.

Ахисан шат

Ахисан түвшний энэхүү хэсэгт Premiere Pro засварлагчийн ажлын үйл явцын илүү мэргэжлийн түвшний зарим чадваруудад суралцах болно. Зохион байгуулалттай байхийн тулд метадатагийн хүчийг хэрхэн ашиглах талаар суралцана. Мөн нягтаршлийн тохиргоо болон хэрхэн хамгийн сайн үр дүнд хүрэх талаар суралцана. Эцэст нь, Premiere Pro-ийн мэдлэгээ ашиглан бусад Creative Cloud апп-аар дамжуулан раундтриппинг хийж өргөжүүлэх талаар суралцах болно.

1
Premiere Pro CC Fundamentals
2
Premiere Pro CC 2019 New Features
3
Premiere Pro CC Essential Sound
4
Premiere Pro CC Essential Graphic
5
Premiere Pro CC Customization
6
Premiere Pro CC 360° Video
7
Premiere Pro CC Tips
Зарлал байхгүй байна.

Эхний үнэлгээг оруулах

Та, нэвтэрснээр үнэлгээ өгөх боломжтой
Үзэх хичээлд нэмэх
Бүртгэгдсэн: 4 суралцагчид
Хугацаа: 24цаг 03мин
Лекцүүд: 7
Түвшин: Анхан шат

Архив

Хэрэглэгчийн туслах

Даваа 9:30 am - 6.00 pm
Мягмар 9:30 am - 6.00 pm
Лхагва 9:30 am - 6.00 pm
Пүрэв 9:30 am - 6.00 pm
Баасан 9:30 am - 5.00 pm
Бямба Амарна
Ням Амарна