Google Cloud

Google Cloud Platform ашиглан бүтээх: Дэд бүтэц

Энэхүү сургалтанд хамрагдсанаар Google Cloud Platfrom дээр апп-уудыг хэрэгжүүлэх, тараан байршуулах, зөөвөрлөх болон ажиллуулахад шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг судлан суралцах болно. Сургалтаар дамжуулан Google Cloud Platform-ийн үзүүлдэг цогц бөгөөд уян хатан дэд бүтэц болоод платформ сервисүүдтэй танилцана. Танилцуулга, заавар, болон гар доорхи лабораториор дамжуулан суралцагчид нь дэд бүтцийн бүрдэл хэсгүүд болох сүлжээ, систем болон апп сүлжээнүүд зэргийг багтаагаад шийдлийн элементүүдийг олж илрүүлэх болон тараан байршуулж сурна. Мөн аюулгүй дотоод сүлжээн, хэрэглэгчдэд өгдөг хамгаалалтын түлхүүр, аюулгүй байдал болон нэвтрэх менежмэнт, квот болон данс тооцоо, нөөц удирдлага зэрэг хамруулсан практикал шийдлүүдийг тараан байршуулахад суралцана. Энэхүү сургалт нь GCP Professional Cloud Architect  болон Associate Cloud Engineer-ийн шалгалтанд зориулсан сэдвүүдийг мөн багтаасан ч шалгалтын бэлтгэл сургалт гэж ойлгож болохгүй. Энэ бол Architecting with GCP-тэй ажиллах чадвар эзэмшихэд зориулсан практикал сургалтын хөтөлбөр билээ.

Та юу сурах вэ?

  • Үндсэн програм тооцоолох
  • Дата санах ой сервис (Cloud Storage, Cloud SQL, Cloud Datastore)
  • Google апп үндсэн програм
  • Google Kubernetes үндсэн програм
  • Нетворкинг болон VPC
  • Ачаалал тэнцвэржүүлэгч
  • Тэмдэглэл хийх, удирдах болон алдааг засах
  • IAM
  • Удирдсан Instance Groups
  • Тараан байршуулалт
  • Данс тооцоо
  • Аюулгүй байдал

Тавигдах шаардлага

Сургалтанд хамрагдахийн тулд Cloud computing ерөнхий суурь ойлголттой байх шаардлагатай.

Анхан шат

Энэхүү хэсэгт Google Cloud Platform (GCP) дээр ажиллахад шаардагдах гол чухал ойлголтууд болон нэр томъёонуудтай танилцах болно. Мөн Google Cloud Platform дээрх Google App, Google Compute Engine болон Google Container Engine зэрэг маш олон тооцооллын болон санах ойн сүлжээнүүдийн тухай болон тэдний ялгаануудын тухай суралцах болно.

Дунд шат

Энэхүү хэсэгт Console болон Cloud Shell-ээр дамжуулан Google Cloud Platform -г хэрхэн ашиглахиийг суралцах болно. Мөн cloud architect-ийн үүрэг, дэд бүтцийн дизайн бүтээх арга барилууд болон Virtual Private Cloud (VPC), Төслүүд, Сүлжээнүүд, Дэдсүлжээнүүд, IP хаягнууд, Чиглэлүүд болон Firewall дүрмүүд бүхий виртуал сүлжээний тохиргоотой танилцана. Сургалтын хөтөлбөрт мөн нэвтрэлтийн менежмент, квот болон данс тооцоо мөн нөөц удирдлага зэрэг практик шийдлүүдийг байршуулах талаар хичээл багтсан болно.

Ахисан шат

Энэхүү хэсэгт аюулгүй дотоод холболтын сүлжээ, ачаалал тэнцвэржүүлэгч, авто хэмжээс, дэд бүтцийн автоматчилал болон удирдсан сүлжээнүүд зэргийг багтаасан практик шийдлүүдийг байршуулах талаар заах болно. Суралцагчдийн хэмжих болон удирдах чадварыг хөгжүүлэх GCP дээр бүтээсэн апп-уудад өгөгдсөн сервисүүдийг олж илрүүлэх болно. Мөн илүү үр дүн өндөртэй апп бүтээхийн тулд Google Cloud Pub/Sub болон Google Cloud Functions гэх зэрэг сервисүүдтэй ажиллах болно. Түүнчлэн GCP дээрх агуулгын ашиглалтыг судлах болно.

1
Google Cloud Platform Fundamentals, Core infrastructure
2
Essential Cloud Infrastructure, Foundation
3
Essential Cloud Infrastructure, Core Services
4
Elastic Cloud, Infrastructure, Scaling and Automation
5
Elastic Cloud, Infrastructure, Containers and Services
Зарлал байхгүй байна.

Эхний үнэлгээг оруулах

Та, нэвтэрснээр үнэлгээ өгөх боломжтой
Үзэх хичээлд нэмэх
Бүртгэгдсэн: 27 суралцагчид
Хугацаа: 10цаг 00мин
Лекцүүд: 5
Түвшин: Анхан шат

Архив

Хэрэглэгчийн туслах

Даваа 9:30 am - 6.00 pm
Мягмар 9:30 am - 6.00 pm
Лхагва 9:30 am - 6.00 pm
Пүрэв 9:30 am - 6.00 pm
Баасан 9:30 am - 5.00 pm
Бямба Амарна
Ням Амарна