AutoCAD: Core Skills

AutoCAD: Core Skills

Энэхүү сургалтын хөтөлбөр нь төлөвлөгөө зохиогчид болон CAD операторуудад өөртөө итгэлтэйгээр AutoCAD дээр ажиллахад тусладаг. Мөн ахисан түвшний мэдлэгтэй CAD операторуудад өөрсдийн чадвараа ахиулахад тусладаг. Эдгээр хичээлүүдээр дамжуулан AutoCAD дээрх олон төрлийн 2D болон 3D загварчлалын хэрэгслүүдийг хэрхэн ашиглахийг сурах болно. Сургуулийн, мэргэжлийн дизайны студийн, жижиг бизнесийн төслүүд дээр ажиллаж байгаа эсвэл зүгээр л өөрийнхөө санааг баримтжуулан, зурагжуулах шаардлагатай болсон бол эдгээр хичээлүүдийг үзсэнээр таны чадвар дараагийн түвшинд хүрэх болно.

Та юу сурах вэ?

  • 2D төсөл
  • 2D баримтжуулалт
  • 3D загварчлал
  • Параметр болон геометрийн хязгаарлалтуудтай хэрхэн ажиллах
  • Материалуудыг ашиглах болон бүтээх
  • Рендеринг

Тавигдах шаардлага

Abode Photoshop болон 3ds Max программуудын талаар суурь ойлголттой байх шаардлагатай. Энэхүү хоёр программын талаар ахисан түвшний ойлголт шаардахгүй.

Анхан шат

Зөв суурь мэдлэг бол хамгийн чухал. Анхан шатны хэсэгт 2D төсөл болон тэмдэглэл, тэгш хэмжээ бүхий бүдүүвч зураг, 3D загварчлал, 3D объектуудад материал ашиглах болон гэрэлтүүлэг хийгээд рендерингийн талаар сэдвүүд багтсан байна.

Дунд шат

Нэгэнт анхан шатны хичээлүүдийг үзэж дууссан бол одоо дунд шатны хичээлийн агуулгуудтай танилцах цаг боллоо. Энэ түвшний сэдвүүдэд геометрийн хязгаарлалтууд, параметрууд болон динамик блокуудтай ажиллах агуулгууд багтсан байна. Мөн анхан шатны хичээлүүд дээр үзэж танилцсан материалуудыг өөрчлөх болон рендерингд зориулсан үйл явдлын дэлгэрэнгүй зураглалын гэрэлтүүлгийн техник зэрэг сэдвүүдийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах болно.

Ахисан шат

Дунд шатыг суралцсаны дараагаар та ажлын үйл явцын тохиргоон дахь AutoCAD-тай ажиллах болоод илүү төвөгтэй төслүүд дээр ажиллах мөн илүү гүнзгийрсэн сэдвүүдийг үзэж судлахад бэлэн болно гэсэн үг. Энэ түвшинд 3ds Max болон Photoshop-той хамт AutoCAD ашиглах аргуудыг суралцахаас гадна AutoCAD дээр бүтээсэн зүйлийг Building Information Modelling (BIM)-д зориулан хэрхэн бэлтгэх зэргийг суралцах болно.

1
AutoCAD – Extracting Data from Drawings
2
AutoCAD 2018 Updates
3
AutoCAD LT 2018 Essentials
Зарлал байхгүй байна.

Эхний үнэлгээг оруулах

Та, нэвтэрснээр үнэлгээ өгөх боломжтой
Үзэх хичээлд нэмэх
Бүртгэгдсэн: 5 суралцагчид
Хугацаа: 3цаг 20мин
Лекцүүд: 3
Түвшин: Ахисан шат

Архив

Хэрэглэгчийн туслах

Даваа 9:30 am - 6.00 pm
Мягмар 9:30 am - 6.00 pm
Лхагва 9:30 am - 6.00 pm
Пүрэв 9:30 am - 6.00 pm
Баасан 9:30 am - 5.00 pm
Бямба Амарна
Ням Амарна