5-р анги Хүн ба Нийгэм

EРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 5-Р АНГИЙН ХҮН БА НИЙГМИЙН ХИЧЭЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ТЕЛЕВИЗЭЭР, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ДОТООД ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР ХИЧЭЭЛ ЗААНА

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Телевизүүдийн холбоо хамтран бэлтгэсэн цахим хичээлийг www.aplus.mn сайтаар дамжуулан албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ:

Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа тул тус яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар зохицуулж байна.

• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдын зуны амралтыг хугацаанд нь эхлүүлнэ.
• 3 дугаар улирлын сурагчдын амралтыг эхний байдлаар 1 долоо хоногоор бууруулахаар тооцсон.
• Ерөнхий боловсролын сургуулиуд 3, 4 дүгээр улирлын үргэлжлэх хугацаанд 5 өдөр Бямба гарагт хичээллэнэ. Харин энэ хугацаанд цэцэрлэгүүд бямба гарагт ажиллахгүй.
• Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өргөн  www.aplus.mn  сайтаар ЕБС болон СӨБ-н бүх хичээлүүд явагдана. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш ажиллаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарь батлаад байна. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барина.
• Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд сурагчдын дунд сонгон, секц, дугуйлан, давтлага хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон.
• Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд багш, ажилчдад үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил тооцож олгоно. Багш, ажилтан албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшлаа бүтэн авах тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаа тооцуулж, үнэлүүлнэ. Мөн ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргасан багш нарт боломж нь хууль, дүрэм, журмын дагуу нээлттэй байгаа.

1
5-р анги Хүн ба нийгэм
11 минут 6 сек
2
5-р анги Хүн ба нийгэм
14 минут 4 сек
3
5-р анги Хүн ба нийгэм
16 минут 45 сек
Одоогоор ямар ч зарлал байхгүй байна.

Эхний сэтгэгдэлийг оруулах боломжтой байна.

Please, login to leave a review
Хүслийн жагсаалтад нэмэх
Бүртгэгдсэн: 630 суралцагч
Хичээл: 3

Архив

Ажлын цаг

Monday 9:30 am - 6.00 pm
Tuesday 9:30 am - 6.00 pm
Wednesday 9:30 am - 6.00 pm
Thursday 9:30 am - 6.00 pm
Friday 9:30 am - 5.00 pm
Saturday Closed
Sunday Closed