Fusion 360

Fusion 360 бол CADын шинэчилсэн хувилбар юм. Энэ нь таныг шинэ нээлт рүү хөтлөх хүч болно. Дэлхийн өнцөг булан бүрээс хэрэглэгчдийг татсан нь Fusion 360 бол 3D механикийн здизайн болон инженерийн салбарт зах зээлийг тэргүүлэгч гэдгийг батлан харуулж байна. Илүү боловсронгүй хэсгүүдийг бүтээгээд, загваруудыг маш хурднаар эвлүүлээд үр дүнтэйгээр ашигладаг хэрэглэхэд хялбар програм билээ. Энэхүү сургалтын хөтөлбөр нь Fusion 360-г ашиглан загвар зохиоход таньд хэрэгтэй үндсэн чадварууд дээр тулгуурлан мэдлэгийг тань зузаатгана. Fusion 360-г мэргэжлийн түвшинд эзэмшсэнээр амжилтанд хүрэх чадваруудыг та өөртөө суулгаж өөрийн өүтээгдэхүүнийг зах эээлд маш хурдан таниулах боломж бүрдэнэ.

 Та юу сурах вэ?

  • Бүрдэл хэсгүүдийн загварчлал
  • Угсралтын загварчлал
  • Зураг төсөл
  • Загварууд
  • Цогц хэлбэрүүд
  • Гадаргуун Загварчлал
  • Олон хэсэгт бүрдэл хэсгүүдийн загвар
  • Фото-реалистик Рендеринг болон дүрслэл
  • Файлын менежмэнт

Тавигдах шаардлага

Энэхүү сургалтын хөтөлбөр нь дизайны ямар ч туршлагагүй анхлан суралцагчдад зориулсан. Хэрэв та дизайны туршлагатай бол энэхүү хичээлийн хөтөлбөрийг илүү богино хугацаанд хялбархан сурах боломжтой гэсэн үг.

Анхан шат

Энэхүү сургалтын хөтөлбөр нь Fusion 360-ын танилцуулгаар эхлэнэ. Дараагаар нь бүрдэл хэсгүүд, иж бүрдлүүд болон зураг төслүүдийг бүтээх гол хэсэг рүүгээ орно. Энэхүү шатанд бүрдэл хэсгүүдийн загвар, засварлах арга мөн загварууд болон симметр бүхий геометрийг дахин ашиглах аргуудын суурийг тавьж өгөх болно. Ингээд бүрдэл хэсгүүдээ нэгтгэн угсарч тухайн загвараараа мэргэжлийн үйлдвэрийн зураг төслүүдтэй харилцах боломжтой болно.

Дунд шат

Дунд шатны сургалтанд бэлэн болсон бол эдгээр хичээлүүд таньд илүү нарийн хэлбэрүүдийг загварчилахад шаардлагатай чадваруудыг эзэмшихэд туслах болно. Мөн чухал файл менежмэнтийн чадваруудад суралцана. Fusion 360 нь бүрдэл хэсгүүдийг загварчлах маш үр дүнтэй арга бүхий олон хэсэгт иж бүрдлүүд болон угсрах, нэгтгэх нэгдлүүдийн загварыг гарган авах цор ганц арга барилтай. Fusion 360 нь шаардлага өндөртэй бүрдэл хэсгүүдийг зохион бүтээхэд үүсдэг төвөгтэй байдлыг бууруулж чадсан. Өөрийн хүссэн дизайныг бүтээсний дараа энэхүү сургалтын хөтөлбөрийг ашиглан өөрийн дизайны харагдах байдлыг хүссэнээрээ сайжруулах боломжтой.

Ахисан шат

Энэхүү шатанд гадаргууг янзлах загвар мөн дарааллан байрласан геометрийн дүрс болон гадаргууг бүтээх холимог арга барилтай танилцах болно.  Fusion 360-гаас мөн баримал буюу сийлбэрийн хэрэгсэл ашиглаж сурна бөгөөд энэ нь органик чөлөөт загвар бүхий хэлбэрээс CAD руу бүтээх явцыг илүү уян хатан болгох хүчирхэг хэрэгслийн иж бүрдэл юм.

1
Advanced Modeling Techniques with Fusion 360
2
Creating Photo Realistic Renderings and Animations in Fusion 360
3
Advanced Fusion 360 Solid and Surface Hybrid Modeling
4
Fusion 360 File Structure and Management
5
Fusion 360 Unique Design Environment with Bodies and Components
6
Fusion 360 Essentials Basic Part Modeling
7
Fusion 360 Essentials Drawings
8
Fusion 360 Essentials Editing Errors and Design Changes
9
Fusion 360 Essentials Patterns and Symmetry
10
Fusion 360 Essentials Using Intermediate Features
11
Fusion 360 Design for Injection Molding
12
Fusion 360 Casted Metal Design
13
Get Started with Assemblies in Autodesk Fusion 360
14
Getting Started with Fusion 360 Surface Modeling
15
Getting Started with Modeling in Fusion 360
Одоогоор ямар ч зарлал байхгүй байна.

Эхний сэтгэгдэлийг оруулах боломжтой байна.

Please, login to leave a review
Хүслийн жагсаалтад нэмэх
Бүртгэгдсэн: 5 суралцагч
Үргэлжлэх хугацаа: 30цаг 00мин
Хичээл: 15
Түвшин: Анхан шат

Архив

Ажлын цаг

Monday 9:30 am - 6.00 pm
Tuesday 9:30 am - 6.00 pm
Wednesday 9:30 am - 6.00 pm
Thursday 9:30 am - 6.00 pm
Friday 9:30 am - 5.00 pm
Saturday Closed
Sunday Closed