НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ

БОЛОВСРОЛ 4.0

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ

Монгол хэл дээр боловсруулсан анхны нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл (MOOC) 

Нээлттэй боловсрол бол хүмүүс мэдлэгийг хамтран бүтээж, хоорондоо чөлөөтэй солилцож улмаар мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох арга замын тухай философи юм. Мэдлэгээ хүмүүс өөр хоорондоо чөлөөтэй солилцох явдал бол хамгийн гол нээлттэй боловсролын онцлог шинж юм.

Монгол хэл дээр боловсруулсан анхны хичээл  “Нээлттэй боловсрол” -ыг судалж үзсэнээр та бүхэн нээлттэй боловсролын талаар бүрэн мэдээлэл олж авахын зэрэгцээ сургалтын нээлттэй эх материал хэрхэн зохиох, зохиогчийн эрхийн шинэ зохицуулалт, суралцах үйл ажиллагааны дизайныг хэрхэн зохиох, улмаар нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл хэрхэн бүтээх талаар мэдлэг, ур чадвар олж авна. Энэхүү мэдлэг, чадварыг эзэмшсэнээр сургалтын үйл ажиллагааг бүтээлчээр өөрчлөх арга ухааныг ойлгож авснаар багш хүн өөрийн заадаг хичээлээ хэрхэн хялбар, дөт замаар оюутан суралцагчдад ойлгуулах талаар бүтээлчээр бодох, сэдэх ухааныг өдөөж өгөх юм.

Энэ нээлттэй хичээл нь дараах 5 сэдвийг хамарч байна.

  1. Нээлттэй боловсрол
  2. Сургалтын нээлттэй нөөц эх материал
  3. Суралцахуйн дизайн
  4. Хьютагог
  5. Нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл

“Нээлттэй боловсрол” нийтэд зориулсан онлайн хичээлийг бэлтгэхэд нийтдээ үндсэн 6 багшаас гадна тодорхой чиглэлийн эксперт 10 гаруй эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулсан юм. Энэ хичээл нь 250 минутийн видео хичээл, 5 гарын авлага, 550 гаруй слайд зэргийг агуулсан. Энэ хичээлийг 6 цагийн дотор судалж эзэмших боломжтой.

БАГШ НАР

  1. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн зөвлөх Д.Бадарч
  2. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат
  3. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дэд захирал Р.Найдандорж
  4. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн Сургалтын технологи, инновацийн лабораторийн эрхлэгч Б.Мэндсайхан
  5. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн мэргэжилтэн П.Цэрэнчимэд
  6. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн мэргэжилтэн С.Нарантуяа
  7. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн мэргэжилтэн Б.Мөнххүж
  8. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн мэргэжилтэн Б.Анхбаяр
  9. ШУТИС-ийн Багшийн хөгжил, насан туршийн боловсролын тэнхимийн эрхлэгч Р.Төрбат
  10. ШУТИС-ийн Дизайны салбарын эрхлэгч Д.Түмэнболд
  11. ШУТИС-ийн ХМТС-ийн багш Г.Ганчимэг
  12. ШУТИС-ийн БУХС-ийн багш Д.Цогзолмаа
  13. ШУТИС-ийн Дизайны салбарын багш М.Номин
  14. Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн
  15. МУИС-ийн профессор Б.Очирхуяг
  16. Aplus International ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гончигсумлаа
  17. BTF компаний Маркетингийн албаны захирал М.Билгүүн
  18. “Марчаахай” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал Н.Даваасүрэн
  19. Жениус Дата компанийг үүсгэн байгуулагч, захирал Т.Түвшинтөр
  20. СУРААД.МН cанг үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч Э.Энхпүрэв
certificate
1
Сэдэв 1: Нээлттэй Боловсрол
50 min

Боловсролын чиг хандлагын талаар ЮНЕСКО-оос эрхлэн өөр өөр цаг үед гаргасан тулгуур гурван бүтээлээс ишлэл авч Нээлттэй боловсролын философийн үндсэн зарчмуудыг танилцуулсан слайдуудыг та энд судалж болно.

2
СЭДЭВ 2. СУРГАЛТЫН НЭЭЛТТЭЙ НӨӨЦ МАТЕРИАЛ
3
СЭДЭВ 3. СУРАЛЦАХУЙН ДИЗАЙН
4
СЭДЭВ 4. ХЬЮТАГОГ – Бие даан суралцахуйн болон насан туршийн боловсролын сурган заах арга зүй болох нь
5
СЭДЭВ 5. НИЙТЭД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ОНЛАЙН ХИЧЭЭЛ (MOOC)

undefined

Эхний үнэлгээг оруулах

Та, нэвтэрснээр үнэлгээ өгөх боломжтой
Үзэх хичээлд нэмэх
Бүртгэгдсэн: 67 суралцагчид
Хугацаа: 6цаг 00 мин
Лекцүүд: 5
Түвшин: Анхан шат

Архив

Хэрэглэгчийн туслах

Даваа 9:30 am - 6.00 pm
Мягмар 9:30 am - 6.00 pm
Лхагва 9:30 am - 6.00 pm
Пүрэв 9:30 am - 6.00 pm
Баасан 9:30 am - 5.00 pm
Бямба Амарна
Ням Амарна