Англи хэл-A1/A2 түвшин

Дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байхийг хүсч буй хэн бүхний эзэмших ёстой нэн тэргүүний чадварын нэг бол Англи хэл билээ. Завгүй нийгэмд аж төрж буй бидний хувьд замын түгжрэлд цаг заваа алдалгүй гэрээсээ шууд Англи хэлний онлайн сургалтанд хамрагдах энэхүү боломж нь таны үнэт цаг зав хийгээд мөнгө санхүүг асар их хэмнэнэ. Танхмийн хичээлийн адилаар багштайгаа шууд ярилцаад, ойлгохгүй бүхнээ лавлаад, амьд харилцаа үүсгээд суралцах учир интернэттэй байхад хаанаас ч хичээлээ таслалгүйгээр ажил амьдралтайгаа уялдуулаад Англи хэлээ сураад явах боломжийг таньд олгож байна.

Та юу сурах вэ?

  • Англи хэлний суурь дүрмүүдийг маш энгийн тайлбартайгаар хүргэх
  • Уламжлалт тестийн аргыг халж шууд Англи эхүүд дээр тулж ажиллах
  • Хэл бол хэрэгцээ учир Англи эхүүдийг орчуулж, практик дээр тулгуурлан үгсийн сангаа баяжуулах
  • Маш хурдан хугацаанд Англи эхийг утга төгөлдөр, бүрэн дүүрэн уншиж ойлгож сурах
  • Давтлага хэдий чинээ сайн байна төдий чинээ бичих ур чадвар богино хугацаанд дээшлэх

Тавигдах шаардлага

Энэхүү сургалт нь анхан дунд шатнаас эхлэж байгаа тул суралцагч Англи хэлний ерөнхий суурь мэдлэгтэй байх, цагуудаа бага зэрэг гадарладаг байх, уншиж чаддаг байх

Анхан дунд шат

Англи хэлний эзэн биетэй 12 цаг болон эзэн биегүй 10 цагаас эхлэн цагуудаа бататган үзэж, бусад чимэглэл дүрмүүдээ хачирлан үзнэ . Анхан дунд шатны Англи эхүүд дээр шууд ажиллаж, орчуулж сурна. Орчуулсан эхээсээ шинэ үг хэллэг, холбоо үгс, хэлц үгс, шинэлэг сонирхолтой, хэрэглээний өгүүлбэрийн бүтцүүдийг түүвэрлэн өөрийн эссэ бичлэг эсвэл зохион бичлэг зэрэгт ашиглах

Дунд шат

Англи хэлний дунд шатанд Англи хэлний урт урт өгүүлбэрүүдийг бүрдүүлэгч гол өгүүлбэрийн утгыг дэлгэрүүлэгч буюу гишүүн өгүүлбэрүүдтэй танилцана. Мөн тэднийг хэрхэн хураангуйлж ахисан түвшний эхүүдэд ашигладгийг суралцах болно. Мөн илүү ахисан түвшний Англи эхүүд дээр ажиллаж орчуулж, ойлгож сурна.

Хичээлийн цагийн хуваарь

1,3,5 дахь өдрийн 06:00-07:00 цагийн хооронд онлайнаар явагдана.

Зарлал байхгүй байна.

Эхний үнэлгээг оруулах

Та, нэвтэрснээр үнэлгээ өгөх боломжтой
Үзэх хичээлд нэмэх

Архив

Хэрэглэгчийн туслах

Даваа 9:30 am - 6.00 pm
Мягмар 9:30 am - 6.00 pm
Лхагва 9:30 am - 6.00 pm
Пүрэв 9:30 am - 6.00 pm
Баасан 9:30 am - 5.00 pm
Бямба Амарна
Ням Амарна