Australian National University

ANU logo

Australian National University

Австралийн Үндэсний Их Сургууль /ANU/ нь эрчимжүүлсэн судалгаа болон өндөр чанарын боловсролоороо алдартай их сургууль билээ. ANU нь Австралийн нийслэл Канберрад байрладаг юм.

ANU нь эрчимжүүлсэн судалгааны соёлтой бөгөөд юугаар ч зүйрлэшгүй эрдэм мэдлэг, чадвар болон амжилттай яваа судалгааны төв билээ.

Австралийн Засгийн Газар нь Австралийг бусад улс орнуудад таниулах, хөршүүдийнхээ эдийн засгийн хөгжил болон нийгмийн харилцааг нь дэмжих аргаар улс орныхоо хөгжилд нөлөөлөх зорилготойгоор ANU-ыг 1946 онд үүсгэн байгуулжээ. 2015 онд Австралийн Засгийн Газрын Судалгааны Чанарын үнэлгээгээр ANU-н судалгаа шинжилгээний 95% нь дэлхийн стандартаас дээгүүр үнэлгээ авчээ. ANU нь 2015-16 КюЭс Дэлхийн Их Сургуулиудын Жагсаалтанд 22-т оржээ.

ANU эрдэмтэнгүүд улсдаа төдийгүй дэлхий даяар шинэ болон гүнзгий чиглэл рүү хэлэлцүүлгүүд бий болгож, хүмүүний мэдлэгийг дээшлүүлдэг юм. Тус их сургууль нь хууль дүрмийг зохицуулан, бидний манлайлагчдыг өөртөө итгэх итгэл болон мэдлэгээр хангаж өгдөг учир Австралийн хүндлэгдсэн дуу хоолой нь болдог юм. ANU нь бусад Австралийн үндэсний институтүүд, судалгааны байгууллагууд, гадаадын яамнууд болон Австралийн Парламенттай хамтран ажилладаг.

Энэхүү их сургуулийн нийт сурагчдын хагасаас илүү хувь нь магистрын түвшинд суралцаж байгаа бөгөөд эдгээр 22,000 гариу оюутнуудын хувьд гэр нь болдог юм. ANU-н төгсөгчид өөрийн улсдаа эсвэл гадаадад засгийн газар, аж үйлдвэр, судалгаа шинжилгээ болон академид манлайлагчийн байр суурийг эзлэхээр явдаг байна.

ANU нь Судалгааны Их Сургуулиудын Олон Улсын Нэгдсэн байгууллагын (IARU) Австралийн цорын ганц гишүүн юм. Судалгаа болон сургалтын институтүүдийн нэгдэл нь судалгаагаар удирдагдсан сургалт, ирээдүйн манлайлагчдыг сургах болон дэлхий нийтийг хамарсан энэ зууны хамгийн том асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах зорилготой билээ.

ANU-н үндсэн их сургуулийн байр нь Канберрагийн төв хэсгийн цэцэрлэгт хүрээлэн бүхий газрын 145 га талбайд байрладаг юм. Барилга байгууламжуудад олон төрлийн оюутны дотуур байр, орчин үеийн лаборатори, лекцийн театрууд болон таван үндсэн номын сангууд ордог байна.

Нээлттэй Боловсролын Төв >
6цаг 00 мин
Үнэ төлбөргүй
Анхан шат
40 Лекцүүд
6цаг 00 мин
Үзэх хичээлд нэмэх
Үнэ төлбөргүй