Мэдлэгийн үйлдвэрт тавтай морилно уу!

Дэлхий дахинаа өрнөж буй технологийн үсрэнгүй хөгжилтэй уялдан боловсролын салбарт ч ихээхэн өөрчлөлтүүд гарч боловсролын технологи гэсэн шинэ ойлголтыг үүсгээд байна. Бид 2016 оноос эхлэн боловсролын технологийн салбарт судалгаа, хөгжүүлэлт хийн суралцахуйн ухаанд суурилсан хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн Мэдлэгийн Үйлдвэрийг бий болгохоор зорин ажиллаж байна. Дэлхийд тэргүүлэгч боловсролын технологийн компаниуд, дотоодын чадварлаг мэргэжилтнүүдийн дэмжлэг туслалцаатайгаар сургалтын орчинг бүрэн дижитал болгох www.aplus.mn сургалтын менежментийн системээ нэвтрүүлээд байна.

Манай мэдлэгийн үйлдвэрт нийт 9840 цагийн 2500 гаруй хичээл бий. Үйлдвэрийн процесс адил байнга шинэчлэгдэн хичээлүүд нэмэгдэх бөгөөд систем танд дараах боломжуудыг олгож байна.

Суралцагчдад шинэ мэдээллийг илүү сайн ойлгоход туслах дасгал ажлуудтай

Шинэ хичээлийн мэдээ мэдээллүүдийг автоматаар танд мэдэгдэнэ

Даалгавар хийх хугацаа болон дуусах хугацааг сануулан мэдэгдэнэ

Гүйцэтгэл болон хичээлийн дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад тайлангийн хамт бүх шатны суралцагчдын явцыг бүрэн хянах боломж

Суралцагдыг төрлөөр ангилан бүлэгт хуваах боломжтой

Мэдлэгийн үйлдвэрээс үйлдвэрлэгдэн гарч буй мэдлэг бүхэн таны амьдрал, ажил үйлсэд тань үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
Хүндэтгэсэн
Эй Плас Интернэйшнл ХХК

aplus
  • iSpring Solutions.
  • Pluralsight.
  • Linkedin Learning.
  • Нээлттэй Боловсролын төв.